Ч.Хүрэлбаатар: Энэ засаг ард түмний төлөө биш, хэдэн сайд, дарга нарын төлөө ажилласан

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

Ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг танхимын хамт огцруулах эсэхийг хэлэлцэж байгаа билээ. Тус чуулганд үг хэлж буй гишүүд олон янзын байр суурь илэрхийлж байна. Ингээд УИХ-ын гишүүдийн үгийг үргэлжлүүлэн хүргэе. 


Н.Номтойбаяр: Би Засгийн газрын гишүүн болсноороо 1000 гаруй ажилтантай компаниа хаах байсан юм уу. Ашиг сонирхлын зөрчилтэй гэх юм. Надад лав тийм юм байхгүй. Монгол Улсаа хөгжүүлэх нэг л зорилготой. Хөгжлийн банкнаас зээл авсан гээд шүүмжлээд л байсан. Ажлын байр нэмэгдэж, Хятадаас цемент авахаа больсон шүү дээ. Сайдын 17 суудалд 65-уулаа багтахгүй учраас л өнөөдөр засгаа огцруулах асуудлыг сөхөж байгаа нь үнэн. Юу үнэн, тэр үнэн.

Н.Учрал: Төр бол ард түмнээс олж авсан эрх мэдэл. Ард түмнээс авсан эрх мэдлийг ард түмэнд нь л зориулах хэрэгтэй. Тиймд ард түмэнд хамгийн эхэнд юу хэрэгтэй байна вэ гэдгийг эрэмбэлэх хэрэгтэй байсан. Концессын гэрээг ахиж хийхгүй гэсэн шийдвэр гаргачихаад түүнийгээ зөрчөөд явчихсан. Ард түмэнд цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байхад 807 тэрбумыг концессыг гэрээгээр сайд нартаа өгөх нь хэр зөв эрэмбэ юм бэ. Засгийн газар эрх ашгийн эрэмбээ тодорхойлоод, ард түмэнд хэрэгтэй ажлуудын дарааллыг тогтоох ёстой байсан. Оюуны өмчийн газраа татан буулгачихаад оюуны боловсролоор дэлхийд гарна гээд яриад сууж байгаа улс манайхаас өөр байхгүй. Дэлхийд газрын баялгаараа 8-д орж байгаа улсын ард түмэн өнөөдөр ингэж амьдарч байгаад би ичиж байна. Засгийн газарт хариуцлага тооцож, шударга ёсыг бий болгохын төлөө гарын үсэг зурснаараа яагаад гүтгүүлж доромжлуулах ёстой юм бэ. Яагаад хаа хамаагүй хэргээр АТГ-т дуудагдах ёстой юм бэ. Надад ямар нэгэн ашиг сонирхол байхгүй.

Ч.Хүрэлбаатар: Улстөрч хүний хувьд ард түмний итгэл байдаг. Ард түмнийхээ итгэлийг алдсан улстөрч улс төрийн тавцангаас арчигддаг. Ард түмний итгэлийг алдсан Засгийн газар улс орныхоо эрх ашгийг хохироодог. 2016 онд ард түмэнд бидэнд маш их итгэсэн. Энэ их итгэл өнөөдөр алга болжээ. Хумхын тоос мэт. Засгийн газрын буруугаас болж энэ итгэл алга болсон. Шийдвэр гаргахдаа мэргэжлийн бус, тодорхойгүй, эргэж буцсан олон шийдвэр гаргасан. Энэ Засгийн газар Монгол Улсын эрх ашиг, ард түмний төлөө зүтгэх ёстой байсан. Харамсалтай нь энэ Засгийн газар хэдэн сайд нарынхаа төлөө, дарга нарынхаа төлөө зүтгэсэн. Ингэж төрийн ажлыг хийдэг засгийн газрыг би энэ амьдралдаа үзээгүй. Сайд нартаа концессын гэрээ өгчихөөд сууж байж болдог юм уу. Дарга нарын компанид төсвийн мөнгө очиж байна. Төрийн албан хаагчдыг дотор нь хуваагаад хаячихсан. Ингэж Монгол төрийн ажлыг хийж болохгүй ээ. Энэ бүгдийг хажуугаар бид нүдээ аниад, нэгнийхээ дал мөрийг алгадаад найзан дундаа яваад байх уу. Болно л доо. Гэхдээ ард түмэн маргааш бидний дал мөрийг алгадахгүй, харин хөлийг хавсарч унагах болно. Элдэв бусаараа дуудуулан байж 31 гишүүн гарын үсэг зурсан. АН-тай хамтарсан юм байхгүй. 


 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baatar(119.40.102.12) 2025 оны 03 сарын 13

MAN hariutslaga tootsoj chaddag nam.Namiin neriig dund dood shatnii darga nar ih gutaasan.Alban baiguullagad tomilogdon ochood buh humuusiig ni solij bna.Horongo ih urj bna.Tiim uchraas unench shudraga namiin gishuudiig demjin ajilah heregtei

1  |  0
Ард(103.229.120.228) 2025 оны 03 сарын 13

Номтойбаярын буруу бхгүй шүү. Зарчимч зөв залуу. Эр нэг алдаж эрэг нэг нурдын.ДЭМЖИНЭ

1  |  0
зочин(66.181.182.232) 2025 оны 03 сарын 13

Энэ дөрвөдүүд албан тушаалын төлөө аль ч шатанд амиа өгөхөөс буцахгүй хүмүүс энэ бол цусанд нь байдаг төрмөл шинж дээ.

1  |  0
sss(112.72.11.115) 2025 оны 03 сарын 13

Uchral chi ichih yostoi yu hiine gej yu chaddag gej Uih bor halzah hurga bolson?Nusaa baasaa archij suraagui bj hend gomdollod bn ashig sonirhol gedgee chi medej bgaa ymuu malaa

1  |  0
ard(27.123.213.2) 2025 оны 03 сарын 13

HVRElSVH SHUDARGA MUNDAG ULS TORCHDOO

1  |  0
zaluu(27.123.213.2) 2025 оны 03 сарын 13

HVREKSVH XOW HELJ BAINAA HVRELSVH MAN IIN HVCHEER YWSAN VNEN TEGLEE GEED BURUUTAI EWLERH BOLJ BAINA UU

1  |  0
Хэрүүлч өвгөн(27.123.214.121) 2025 оны 03 сарын 13

нОМТОЙБАЯР ӨӨРИЙНХӨӨ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЯВЖ БАЙНАА ГЭДЭГ НЬ ОДОО МЭДЭГДЭЖ БАЙХ ШИВ. юУН 1000 АЖИЛЧИН. ӨӨРИЙГӨӨ ХҮРЭЭЛҮҮЛЭХ ГЭСЭН УТГА БАЙХГҮЙ ЮУ ДАА. АРД ТҮМЭН АЖЛЫН БАЙРААР ДУТАХГҮЙ ШҮҮ ДЭЭ, НОМТОЙБАЯР АА!

1  |  0
ЗАЙЛААРАЙ(124.158.77.9) 2025 оны 03 сарын 13

хүрэлбаатар олон жил МАН-ын хүчээр л яваа даа.одоо болохоор ШҮДЭЭ ЗУУГААД Л ЗАНААД ЯРИАД БАЙХ ЮМ. ЗАЙЛААЧ ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА

1  |  0
дэмжигч(103.26.193.44) 2025 оны 03 сарын 13

НОМТОЙБАЯР тэр компанийхаа ажилыг л хийгээд яв л даа чаддаг юмандаа сайн л юм байна

1  |  0
Баяд(66.181.179.222) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ҮМХИЙ ДҮРВЭД САЙДЫН ТӨЛӨӨ Л . . . . . . . . . . .

1  |  0
Close menu