Д.Эрдэнэбат: Энэ УИХ ер нь тарчихвал яасан юм бэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж байна. Тэдний яриаг үргэлжлүүлэн хүргэж байна. 


 

 

Д.Эрдэнэбат: Хайран ч Монголын төр, хайран ч Монголын ард түмний итгэл. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Өнөөдөр Засгийн газраа олонхи өөрөө унагах нөхцөл байдалд тулж ирлээ. Би 10 сарын өмнө “Та нар арай л бярдаад байна даа, хүссэн хүсээгүй та нар бидний туулсан замыг туулна даа” гэж хэлж байсан. Тэгэхэд намайг шоолж байсан. Энэ байгуулсан засаг чинь хэдхэн хүний атаа жөтөө, эрх ашиг дээр тулгуурласан байгаа юм аа гэдгийг тэр үед олонхи ойлгоогүй.

600 тэрбум долларын баялгийн нөөцтэй, гуравхан сая хүн амтай орны улстөрчид ийм арчаагүй байх гэж дээ. Энэ УИХ ер нь тарчихвал яасан юм бэ. Би тэгж бодох боллоо. Бас гайхаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бие биенээ үнсээд үнгээд магтаж байсан хүмүүс өнөөдөр үзэн ядаад байх юм. Нөгөө эр хүний жудаг энэ тэр хаана байна аа.

Б.Бат-Эрдэнэ: Би Батлах хамгаалах яамны сайдаар нэг жилийн хугацаанд ажиллаж байна. Нийгэмд яригдаж буй сахилга хариуцлага суларсан асуудал зөвхөн нэг жилийн дотор бий болсон зүйл биш л дээ. Олон жил хуримтлагдсан, хураагдсан асуудал. Энэ хуримтлагдсан асуудлыг сууриар нь засахгүй юм бол болохгүй юм байна лээ. Улс орны байдал хурдтай унасан. Энэ уналтыг зогсоох, тогтворжуулах, цаашдаа өсөлт бий болгохоор энэ Засгийн газар чармайлт гарган ажилласан. Мэдээж алдаа дутагдал, хурдтай шуурхай ажиллах чадвар сул байсныг үгүйсгэх гэсэнгүй. Тиймээс алдаагаа засаад, цаашид тогтвортой ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. 

Б.Баттөмөр: Засгийн газар өнгөрсөн хугацаанд чамлалтгүй ажилласан. Үүнийг үгүйсгэх хэрэггүй. Хэдий хүртээмжгүй ч гэсэн эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрсэн. Өнгөрсөн 14 сарын хугацаанд том том төслүүд маань явсангүй. Тавантолгой, төмөр зам, тавдугаар цахилгаан станц, зэс хайлуулах үйлдвэр гээд аль нь ч хөдөлсөнгүй. Өрийн их дарамтад орчихсон. Монгол Улсын 10 жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний их өртэй. Ардчиллаас хойш 27 жилийн хугацаанд бид хямралаас салсангүй. Ажилгүйдэл ядуурал буурсангүй. Хямрал бол сорилт. Гэтэл энэ сорилтыг хэн ч давсангүй. 


 

 

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.180.112) 2017 оны 09 сарын 11

Uyn bolohgui gej tegeed nam busuudaad songuuli yavuulii

0  |  0
зочин(66.181.182.232) 2017 оны 09 сарын 09

Энэ халзан бухандай өнгөрсөн 4 жил улс орныг сэгсэрч хаячихаад одоо тоосон шинжгүй авч бна даа.МАН-ын толхион АН-д очков өгч бна даа

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 09 сарын 08

их хуралаа тараа. наадуул чинь албан тушаал булаалдаж өс хонзоноор ажиллаал байна.

0  |  0
Hhh(202.9.43.97) 2017 оны 09 сарын 07

Uls tor xiij ix xuralaa taraax genee tegeed AN garch irexuu xa xa xa

0  |  0
99999(202.179.26.243) 2017 оны 09 сарын 07

avrag yuuu gechevee ARAGGUIL manan yum baina...

0  |  0
zicin(112.72.11.118) 2017 оны 09 сарын 07

Doorhi setgegdel bichsentei sanal 1 bn

0  |  0
зочин(123.2.157.38) 2017 оны 09 сарын 07

Засгаа огцруулж чадахгүй бол УИХ тарвал яасан юм, угаасаа 60 тэрбумаар наймаалцаж, хар машиныг хакердсан гээд байгаа биз дээ, энэ УИХ -ын сонгууль бол но-той.

0  |  0
Top