Ж.Батзандан: МАН-ын Засгийн газар Ц.Элбэгдоржийн хавханд орж уналаа

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

Яг одоо Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж байна. Тэдний яриаг хүргэе. 

 


 

Ё.Баатарбилэг: Сонгууль дууссаан. Өр дарах, өвөлдөө бэлтгэх гээд маш их ажил хүлээж байгаа. Бид сонгуульд хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гэж амалж гарч ирсэн. Гэтэл энэ засаг амлалтаа биелүүлснийхээ төлөө огцрохоор болж байгаад харамсаж байна. Энэ Засгийн газрыг яагаад огцруулах гээд байгааг ойлгохгүй байна. Улс эх орныхоо том эрх ашиг, эдийн засгийн өсөлтийн төлөө АН-тайгаа хамтарч ажиллах нь нээлттэй, байх ёстой асуудал. Гэтэл МАН-д ард түмэн итгэж 65 суудал өгчихөөд байхад сөрөг хүчинтэйгээ нийлж, засгаа огцруулж байгаад харамсаж байна.

О.Содбилэг: Бидний гол амлалт Засгийн газраа тогтвортой байлгах амлалт байсан. Өмнөх засгийн үед цөөнхийн гишүүн байсны хувьд эдийн засгийн ямар хүндрэлтэй байдлыг мэдэхийн хувьд засгаа огцруулах нь буруу гэж бодож байна. Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд хэрэгжих шатандаа явж байхад огцорвол их сөрөг нөлөө гарна. Гадаад харилцаа, хөрөнгө оруулалт хүртэл гацаж, саатаж эхэллээ. Тийм учраас Засгийн газрыг огцруулах нь буруу. Ажлаа аваад нэгхэн жил болж байна, ямар хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгааг бүгд мэдэж байгаа.

Ж.Батзандан: 65 суудалтай эрх баригч нам Засгийн газартайгаа хариуцлага тооцох эсэх нь МАН-ын асуудал. Анх би Ерөнхий сайдад хатуу хэлж байсан. Хамгийн түрүүнд ТЕГ, ЦЕГ-ын даргаа солиорой, гүйцэтгэх ажил хийдэг боллоо гэж хэлж байсан. Бүтэн жил сольж чадахгүй байсаар Монголын улстөрчдийг хагаралдуулдаг, чагнадаг, тагнадаг ажлыг тэд хийдэг юм. Ц.Элбэгдорж болон түүний найзууд энэ тогтолцоог бий болгосон. Гэтэл үүнийг цэгцэлж чадахгүй явсаар тэдний хавханд нь ороод, өөрсдөө одоо түүндээ унаж байна.

Тагнаж чагнасан бол ноцтой асуудал шүү дээ. Гэтэл Шадар сайд өөрийгөө тагнасан гэсэн дүгнэлт гаргах гээд Тусгай хяналтын дэд хороог шахаад сууж байна. Ерөнхий сайд буруугүй, У.Хүрэлсүх нь буруутай гэж шүүхийн шийдвэр гараагүй байхад тогтоох гээд, яллах гээд байж таарахгүй ээ.

Н.Алтанхуяг болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ концессыг хийсэн гэж яриад байгаа. Гэтэл нэгээс бусдыг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулсан. Энэ бол увайгүй үйлдэл.

Ж.Бат-Эрдэнэ: Би огцруулахын эсрэг, тогтвортой байлгахын төлөө байгаа. Засгийн газрыг маш сайн ажилласан гэж би магтахгүй. Гэхдээ маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Ард иргэдийн амьжиргааг нэмэгдүүлнэ, тэднийг орлоготой болгоно гэж энэ Засгийн газар гарч ирсэн. Түүнээс зам барих гэж биш, барилга барих гэж биш шүү. Энэ Засгийн газар бодлого хэрэгжүүлж байгаа гэж харж байгаа. Тийм учраас бодлого нь тогтвортой хэрэгжвэл ард түмэнд тустай. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гэж би энэ Засгийн газарт ойлгуулах гэж жилийн турш яриад, одоо л ойлгоод ажил эхлээд явж байна. Гэтэл одоо дараагийн Засгийн газар нь гарч ирээд дахиад би жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогыг дахиад нэг жил ярьж явах уу.

Лу.Болд: Засгийн газар огцрох гурван үндэслэл байгаа. Нэгдүгээрт, 807 тэрбумын концессын гэрээ байгаа. Энэ бол сонгуулийн өмнө гарсан 60 тэрбумын бичлэгийн эхний нотолгоо гэж харж байгаа. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгө хууль бусаар олгосон тухай асуудал байгаа. Үүнийг бол би буруутгаж чадахгүй. Хүүхдийн мөнгийг ямар ч тохиолдолд буруутгаж болохгүй. Олгох ёстой. Гурав дахь үндэслэл нь, хууль бус албан тушаалын томилгоо. Энэ бол тэр 60 тэрбумын л балаг. Мөн хуулийн байгууллагын оролцоонуудын талаар ярих хэрэгтэй. Төрийн албан тушаалтнуудыг барьцаалсан, улстөрчид болоод тэдний шийдвэрт нөлөөлдөг, үйлчилдэг байдал бол хэрээс хэтэрсэн шүү.

Б.Чойжилсүрэн: Концессын гэрээг их улстөржүүлж байх шиг байна. Ер нь бол манай засаг байгуулагдахаас өмнө 41 гэрээ байгуулагдчихаад байсан юм шүү. Нэгэнт хийчихсэн алдааг засаад явъя гэж бодоод үргэлжлүүлээд явсан нь алдаа болсон юм шиг байна. Засгийн газар хүүхдийн мөнгийг олгохдоо ямар ч хууль зөрчөөгүй. Хүн бүр энэ Засгийн газрыг хурд муутай ажилласан гэж байна. Би тоо хэлье. Засгийн газар байгуулагдахад эдийн засгийн өсөлт хасах 1.3 хувьтай байсан. Гэтэл есөн сарын дотор 5.3 хувьтай болсон. Экспорт нэмэгдэж, гадаад худалдааны ашиг нэмэгдсэн.

Х.Болорчулуун: Энэ Засгийн газар алдаа гаргасан. Тиймээс хариуцлага тооцох цаг нь болсон. Ер нь Засгийн газрын байгуулахдаа л ард түмэнд амласан амлалтаасаа буцсан. Ер нь бид том худлаа хэлэх, том луйвар хийхийг хэдий болтол намын эрх ашиг, эв нэгдэл гэдгээр хаацайлах юм бэ. Засгийн газрын зэс цухуйж огцрох байдалд тулаад байгаа юм. Энэ засгийн сайд нар өөрийн компанидаа концессын гэрээ байгуулсан. Би арай ч дээ гэж бодсон шүү. 300 гаруй тэрбумаар нь аймаг бүрт нэг цэцэрлэг, сургууль байгуулж хүрэлцэх мөнгө шүү дээ. Гэтэл нийгмийн нэн тэргүүнд шийдэх асуудлаа шийдээгүй байж, сайд нарынхаа халаасыг зузаалахад ямар их мөнгө шийдэж өгдөг юм бэ. Концессын гэрээ нууц байдлаар хийгдсэн. Энэ бол том хулгай гэж хэлж болно. Түүнээс гадна энэ Засгийн газар өмнөх Ч.Сайханбилэгийн Засгийн газрын алдааг засах байх гэж бодсон ч тэгээгүй. Тэр Дубайн гэрээг засах талаар ямар ч ажил хийгээгүй. Түүгээр ч зогсохгүй, Тавантолгойн 49 хувийг Хятадын компанид өгөхөөр оруулж ирж байсан. Бүлгийн хурал дээр бөөн юм болж байж буцааж байсан. Тиймээс энэ Засгийн газар чадамжгүй.


 

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж байна. Тэдний яриаг үргэлжлүүлэн хүргэж байна. 


Б.Хурцболд

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зомби(49.0.135.66) 2017 оны 09 сарын 11

Аргагүй тэнэг монгол нэрэндээ таарсан улс төрчид юмдаа арай нэг гайгүй болох шатруу явж байсан эргээд элгээрээ хэвтэх нь дээ урвагчид урьд нь бүх асуудал дээр нь гараа өргөөл бөхөлзөөд л байсан биздээ урвагчидаа????????????????????

0  |  0
Үнэн ялах болтугай(202.179.31.107) 2017 оны 09 сарын 08

Батзандан молодец ты мужик ностояший.Монголын ард түмэн чамаар бахархаж сууна.

0  |  0
Zaaval unsh(202.21.117.26) 2017 оны 09 сарын 08

Mongol oron mini you bolood bn aa. Batlagiin ehluulsen ene muuhai gujirdlege hardlaga herees heterlee. Ug ni mongol hun mongol erchuud iim muuhai baliar zavaan ym hiimeergui l bn. Batzandan ug ni 4 jil tor bariltssan hun hiihdee hiij chadaagui baij odoo dugai l baimaar.....

0  |  0
гишүүн(202.9.43.218) 2017 оны 09 сарын 08

батзандан чи жинхэнэ мужик сайн бна шудрага үнэнгяална? ёрөнхий сайдааМАН сонгож чадахгүй бол чи болчихоо????чи чадна шүү?????????

0  |  0
хүн хүн(103.10.23.123) 2017 оны 09 сарын 08

Хулгай хийчгээд яаагаад огцорч байгаагаа мэдэхгүй гэнэ цагаандаа гарсан хуцдаг хулгайч вэ Хүрэлсүх бол эх орноо бодсон эх оронч хүн Хулгайч гадаадыг гар хөл бологч нар хэлмэгдүүрэж хороох санаатай Хэнийг сонгосноо харвуу иргэдээ

0  |  0
zaluu(27.123.213.2) 2017 оны 09 сарын 08

MONGOLIIG ELGEER HEWTVVLEHED MONGOLIIG TALTSUULAHAD ULS TORCHDIIG OPDHOORTOI BOLOHOD ELBEHDORJ GOL DVRD NI TOGOLSON HARIUTDLAGA HVLERLGEH ESTOIDOO

0  |  0
uls(27.123.213.2) 2017 оны 09 сарын 08

HVRELSVH BOL SHUDARGA ZALUU .Hvrelsvh hagarch butargahsan ym bsihgvi vg olj moor ajilaa hiij chadahgvi ALDAAGAA OLJ HARAHGVI ARDAA HARGIS HUULI GARGAFAG NOHOHDVVD OGTSROH NI ZOW

0  |  0
Зочин(27.123.214.117) 2017 оны 09 сарын 08

Хурэлсух бол урвагч бас хагалан бутаргагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Тэр Одоо МАН-ыг хагалан бутаргахаар ухэн Хатан зутгэж Байна. Тэр Холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж Байна. Болгоомжлогтун.

0  |  0
хамсаатан батүүл (203.91.115.35) 2017 оны 09 сарын 08

элбэгдоржийг олон хэрэгт холбоотой гэдгийг одоо хэн ч мэддэг болсон. одоо барьж хорьж шалгах ёстой. ганц 7 сарын 1 хэргээр л гэхэд цааз авах ёстой. 5 хүнийг гэмт хэрэгтнүүдээр буудуулсан гэж яригддаг. хонгио нь өөрөөс нь гарч ирсэн

0  |  0
od(202.9.40.58) 2017 оны 09 сарын 08

mungu baihgui hun yu ch hiij chadahguitei adil ene zasag AHiin shuudainii yorool uruu haruulj gubsun ued abaad mungutei bolonguud ungaagaad daraacgiin humuus mungiig idej uuj duusgaad songuuliar dungee tabiulj gudamjind laaz ushiluh uedee uhaarah baihdaa

0  |  0
Засс(139.5.216.187) 2017 оны 09 сарын 07

Элбэгдоржийг барих хамсаатнуудыг хорих болоогүй юу

0  |  0
gl(77.218.248.122) 2017 оны 09 сарын 07

elbeggprniig uzen jadsj bna

0  |  0
zochin(66.181.177.102) 2017 оны 09 сарын 07

Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ж.Батзандан, Т.Аюурсайхан , У.Хүрэлсүх, Н.Учрал нарт бас засгийг огцруулахыг санаачилсан бүх УИХ-ын гишүүддээ баярлалаа. Монгол төрийг зөв зам руу чиглүүлж чадлаа. Төр тогтвортой байна гэдэг төр ард түмэндээ ойр байхыг хэлнэ. Түүнээс биш төр хэдхэн тооны хүний ажилдаг хувийн компани мэт байхыг хэлэхгүй. М.Энхболд, Ц.Сандуй, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат нар монголын төр биш Тэд бол МАХН-аас угшилтай тасардаггүй гар хөл, сэтгэдэггүй толгой, амиа дээдэлдэг үлдэгдэлүүд мөн. УИХ байгаа 30 бол сайхан залуучууд. амжилт хүсье. Та нар чадна.

0  |  0
зочин(202.9.40.133) 2017 оны 09 сарын 07

МАН- ыг эвтэй, дэг журамтай, тогтвортой, хууль ёсыг чанд дээдэлнэ гэж ард түмэн итгэл хүлээлгэсэн, харин эрх мэдэл, албан тушаалын төлөө үхэлдэн Засгийн газрыг унагаснаараа өөрсдийгөө л үгүй хийлээ дээ. Одоо та нарт хэн итгэж сонгох юм.

0  |  0
Зочин(103.26.194.76) 2017 оны 09 сарын 07

Хууль хүчний байгууллагуудын толгойг цэвэрлэ, тэгээгүй цагт Ц.Элбэгдоржийн найруулсан хорноос Монгол төр цэвэршихгүй.

0  |  0
ЗОЧИН (66.181.191.109) 2017 оны 09 сарын 07

ХОНЗОГНОГЧ ЭЛБЭГДОРЖИЙН ХОР УРШГИЙГ АМССААР БАЙХУУ - ТАГНУУЛ , ЦАГДАА , АТГ - ЫН БҮТЭЦ , БҮРЭЛДҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛООГҮЙ ЮМУУ

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 09 сарын 07

ХУУЛЬ ХҮЧНИИ БАЙГУУЛАГУУДЫГ ЦЭГЦЛЭЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ УГ БАЙГУУЛАГУУД НЭГ Л БИШ ДАРГА НАР НЬ ГЭЖ ЗҮГ ЧИГЭЭ АЛДАЖ САМУУРЧЭЭ НӨХДҮҮДИИГ ТӨРИИН АЖИЛД ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ

0  |  0
mall tv(103.26.194.17) 2017 оны 09 сарын 07

elbegee ovog deedsee buu orold

0  |  0
доюун(27.123.214.116) 2017 оны 09 сарын 07

Огцрох хэрэгтэй

0  |  0
Үг хэлвэл барьж болд(66.181.187.23) 2017 оны 09 сарын 07

Бямбацогтоо тэгж л үзээрэй лээ. Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг үг бий шүү. Мартаж мангартаж шараа болов доо

0  |  0
зочин(66.181.160.19) 2017 оны 09 сарын 07

Уул нь оронд нь тавьчих шударга чадалтайболовсон хүчинтэй сэн бол ЗГ ыг огцруулах нь зөвдөөө

0  |  0
Zochin(66.181.184.88) 2017 оны 09 сарын 07

Oyunhorolin helsen ugiig sonsood mash iheer gaihlaa AN in zasag barij bh hugatsaand mongol uls dampuurlaa zarlah bolson zasgiig avch ediin zasgiig usgusun geh yum AN iin zasag barij bhad hamtarsan zasagt Oyunhorol uuruu said hiij bsan shuudee yaj ichihgui yarij chadaj bn

0  |  0
Огцоруул(122.201.31.2) 2017 оны 09 сарын 07

Нэг их элгээрээ хэвтчихсэн улс авчихсан юм шиг гонгинох юм харин АН-ын засгийн үед авсан Чингис бонд Самурай бонд чинь нийлээд л 2 тэрбум ам доллар тэр мөнгөөр маш их бүтээн босголт хийсэн харин одоо өөрсдөө Хятадаас 5 тэрбум ам доллар зээлсэн биз дээ. Бусад өрнүүд чинь МАНгаруудын өмнөх засгуудын тэдний банк компаниудын тавьсан өрнүүд шүү дээ

0  |  0
Top