Хэрвээ та хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн бол ажилласан жил тань 3 жилээр нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05
Өнгөрөгч онд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийг шинэчлэн найруулж, хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Ингэснээр хүүхэд төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох юм.
Одоогоор улсын хэмжээнд 90.000 ээж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд 30.000 орчим нь хувиараа төлж байна. Хууль хэрэгжиж эхэлсэн цагаас эхлэн эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 9 хувиар тооцогдоно. Жишээ нь иргэн А хоёр хүүхэдтэй бөгөөд 1964 онд төрсөн 2019 онд 55 насандаа тэтгэвэр тогтоолгоно гэж үзвэл түүний нийгмийн даатгал төлсөн хугацаан дээр нийт 3 жил нэмэгдэнэ. Харин иргэн Б дөрвөн хүүхэдтэй бөгөөд 1969 онд төрсөн бөгөөд 2019 онд 50 насандаа тэтгэвэр тогтоолгох бол нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа нь хуулийн хүрээнд 6 жилээр нэмэгдэх болж байгаа юм. Хуулийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэх учраас одоогоор дагалдах журам батлагдаагүй гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлсэн байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.130) 2018 оны 03 сарын 12

2,4 6 geed hvvhdiin too zaawal tegsh baih yum uu.3hvvhedtei bol hvnd hvrteelgvi yum bish vv

0  |  0
zochin(202.179.26.130) 2018 оны 03 сарын 12

Хөөрхийдөө 3 hvvhedtei eejvvd ingeef budaa bolboo.

0  |  0
otgonbayar(66.181.161.114) 2018 оны 03 сарын 09

tsergiinhend hamaatai yu

0  |  0
Нямдэлгэр(66.181.161.24) 2018 оны 03 сарын 07

2 хүүхэд төрүүлсэн ээжийн нэмэгдэл 3 жил ажилсан жилийн дутууг нөхөхүү

0  |  0
Gundegmaa(202.9.42.31) 2018 оны 03 сарын 07

4huuhedteigeer tetgevert suu San hund 6 Jiliin nemegdel nuhun olgogdohuu

0  |  0
Цэцэг(27.123.212.132) 2018 оны 03 сарын 06

Тэгээд тэтгэвэрт гархаар л нэмэх юмуу одоо би 2 хүүхэдтэй нэмүүлж болохгүй юмүү

0  |  0
Nandia(66.181.161.126) 2018 оны 03 сарын 05

Ene huuli tegeed 2019ond heregjih ymu

0  |  0
Suld(103.57.92.28) 2018 оны 03 сарын 05

1sariin 1 ees omno tetgevert garsan humuusiin ajilsan jil nohoj nemegdeh boluu

0  |  0
зочин(202.21.106.136) 2018 оны 03 сарын 05

хүн бүр тэгш эрхтэй гэсэн нь үүгээр будаа боловоо хөөрхий. хүүхэдгүй хүмүүсийг яаж ялгавран гадуурхаад байнаа,

0  |  0
Eej(203.169.50.252) 2018 оны 03 сарын 05

Umnu tetgevert garsan eejuudiig uldeevel huniig yalravarlan gaduurhaj hunii erh, undsen huulx zorchih tul bugdiig hamruulah baih gej naidaj bna

0  |  0
Зочин(202.9.44.88) 2018 оны 03 сарын 05

Ирэх оны 1-р сарын 1-нд хэрэгжүүлэнэ гэнэ. Өмнө нь тэтгэвэр тогтоологсон олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэвэр дээр ажилласан жилийн хувь хэмжээ нэмэгдэх болов уу? Мэдэх хүн байвал хэлж өгөөч.

0  |  0
trsns(150.129.142.249) 2018 оны 03 сарын 05

emegtei hund neg erhten dutuu baidag n er hunii zarts bai gej burhan surgasan

0  |  0
Zochin(202.179.27.29) 2018 оны 03 сарын 05

3 hvvhedtei bol yah be.ter eej bish bolj taarch bn uu

0  |  0
Жаргал(202.179.24.87) 2018 оны 03 сарын 05

Өмнө нь тэтгэвэрт гарсан эхчүүдэд ч гэсэн олгох журам гарах байлгүй дээ

0  |  0
hh(202.9.41.26) 2018 оны 03 сарын 05

Yooy yalgachih Yumdaa.1 hvvhedteini eej bishvv .hohini gj b.auu

0  |  0
Top