Өнөөдөр Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 06

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна.

1913 оны 3 сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэн хэмээн үздэг билээ. 2013 оны 03 дугаар сарын 06-нд "Шинэ толь хэмээх бичиг" сониныг Ж.Цэвээн тэргүүтэй монгол сэхээтнүүд эрхлэн гаргасан өдрийг үндэсний сэтгүүлзүйн өдөр болгон тэмдэглэх саналыг Монголын Сэтгүүлчдийн Холбоо 1992 онд ээлжит их хурлаараа гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэсээр ирсэн.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нийт ажилтан ажиллагсдад баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
B(66.181.160.67) 2018 оны 03 сарын 06

Ovoo huuhemseg nuhur duu unen

0  |  0
aagii(202.9.42.118) 2018 оны 03 сарын 06

mongoliin tur nohion zamaar orohod setguulchdiin tarisan balag asarih bogood odoo ch neg neg oligarhiin gart mongoliin helel medeelluud haruyalagdaj baigaa shuu dee

0  |  0
Top