Говьсүмбэр аймгийн Чойр хотын “Боржигон” чуулгад 36 дахь удаагийн “Болор цом” наадам өнөөдөр /2018.01.05/ ёслол төгөлдөр эхэллээ. Наадмыг нээж Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Монголын зохиолчдын эвлэлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав нар үг хэллээ. Монголын Зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ удаагийн наадмыг "Болор цом"-ын эзэн яруу найрагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн ажлын албанаас дэмжин ажиллаж байгаа юм.
Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах “Болор цом-36”-д нийт 140 уран бүтээлч шүлгээ ирүүлснээс 27 найрагчийн нэрс тодорсон бөгөөд 17 нь Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан байна. Үүн дээр нэмэгдэн Монгол туургатны зочин зохиолчид, “Болор цом”-ын эзэд, Говьсүмбэр аймаг дахь МЗЭ-ийн салбар зөвлөлийн төлөөлөл урилгаар оролцох бөгөөд энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид мөн хүрэлцэн ирснээр нийт 36 найрагч өнөөдөр шүлгээ уралдуулж байна.
Zindaa.mn сайтын сурвалжлах баг уншигч, үзэгч та бүхэндээ өнөөдрийн турш “Болор цом-36” наадмын тухай мэдээ, мэдээллийг бэлтгэн хүргэж, шууд дамжуулах болно.
ШУУД ҮЗЭХ
1.
2.
3.
4.
Г.Энх-Уянга
Гэрэл зургийг Д.Амаржаргал
Сэтгэгдэл ( 0 )