FIBA3х3: Олимпын эмэгтэй шигшээ баг Залуучуудын шигшээ багтаа хожигдлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

3х3 сагсан бөмбөгийн дотоодын хамгийн том лиг болох ЭНЕРЖИ 3х3 лиг 2022 оны 4-р сарын 1-нээс 5-р сарын 1-ны хооронд зохион байгуулагдаж дууслаа.

Тус тэмцээний хамгийн том онцлог гэвэл, өмнө нь дан ганц Улаанбаатар хотод болдог лиг энэ удаа ДАРХАН, ЭРДЭНЭТ, СЭЛЭНГЭ, ӨМНӨГОВЬ аймагт олон улсын стандартын дагуу зохион байгуулагдаж, бүс бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг 12 баг өнгөрөгч амралтын өдрүүдэд лигийн аваргын төлөө өрсөлдлөө.

Эрэгтэй төрөлд Улаанбаатар баг түрүүлж, шилжин явах цом болон Филиппиний нийслэл Манила хотод тавдугаар сарын 28-29-нд зохион байгуулагдах 3х3 сагсан бөмбөгийн чансаа хамгийн өндөр, шагналын сан хамгийн том ДЭЛХИЙН ИХ ДУУЛГА тэмцээнд орох эрх авсан бол Амгалан, Тэскома 5D багууд удааллаа.

Лигийн финалын хамгийн оргил нь эмэгтэй шигшээ тоглолт байлаа.

Өнгөрөгч 2021 оны олимпын наадамд багийн спортын төрлөөр анх удаа орсон эмэгтэй баг бүрэн бүрэлдхүүнээрээ олимпын наадмын эцсийн сонгон шалгаруулалтаас хасагдсан Б.Болор-Эрдэнээр ахлуулсан залуучуудын багтай учраа таарсан юм.

Тоглолтын уур амьсгал эхнээсээ ширүүн болж, Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй залуу охид олимпын багийг бут ниргэж, аваргын цом өргөсөн.

Хэдийгээр олимпын баг хожигдол хүлээсэн ч бидний нэг баярлах зүйл нь дотоодын өрсөлдөөн ямархуу хэмжээнд хүчтэй байгааг харуулж байна. Харин эмэгтэй лигийн 3-р байранд NUM Баг оржээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top