СХД-ийн баг тамирчид “UB CUP-2022” тэмцээний аварга боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Улаанбаатар цом-2022” тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид амжилттай оролцож, цомын эздээр тодорлоо.

Аваргын төлөөх тоглолтод Сонгинохайрхан болон Баянгол дүүргийн багууд шалгарч торгуулийн цохилтоор нийслэлийн баруун дүүргийн баг аваргаар тодорсон бол Багануур хүрэл медалийг хүртэж тэдний хамт шагналын тавцанд гарлаа. “Улаанбаатар цом-2022” тэмцээний аварга болсон манай баг тамирчид наймдугаар сард Увс аймгийн Улаангом хотноо болох тэмцээнд Үндэсний цомын төлөө тоглохоор боллоо.

Мөн шилдэг хаалгачаар Э.Мөнх-Эрдэнэ, шилдэг хамгаалагчаар Б.Мөнх-Эрдэнэ нар шалгарав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top