Сурагчдын XIX олимпийн наадамд Монгол Улс анх удаа оролцлоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Сурагчдын XIX олимпийн наадам болох “Гимназиад-2022”-т Монгол Улс анх удаа оролцож, жүдо бөхийн 57 кг-ийн жинд Д.Номин барилдаж, хүрэл медаль хүртсэн. Сурагчдын олимпт 69 орны 3400 тамирчин спортын 20 төрөлд өрсөлдсөн юм.

Жүдо бөхийн төрөлд амжилттай оролцсон баг тамирчдыг БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзлаа. БШУ-ы дэд сайд энэхүү тэмцээнд оролцсон тамирчдад баяр хүргэж, цаашдынх нь хичээл сурлага, спортод нь өндөр амжилт хүслээ. Мөн сурагчдыг спортын бэлтгэл хийхийн зэрэгцээ хичээл номоо орхигдуулж болохгүйг хэлсэн юм.

Монголын сургуулийн спортын холбооны зүгээс Монголын сурагчдын спортын наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа дуулгалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top