Чөлөөт ДАШТ: Н.Наранхүү ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй сүүлийн гурван жинд медальтнууд тодорлоо.

Манай багаас өнөөдөр эрэгтэй 61 кг-д Н.Наранхүү барилдаж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ.

Манай бөх эхний тойрогт Молдавын Игорь Чичиоиг 11:0 оноогоор цэвэр ялсан.

Дараагийн тойрогт Гүржийн Темураз Ванишвилиг 10:2 илүүрхлээ.

Шөвгийн наймд Киргизийн Улукбек Жолдошбековтой таарч, 13:5 яллаа.

Хагас шигшээд тэрээр Ираны Reza Ahmadali ATRINAGHARCHI-тай барилдсан. 3:1 тэргүүлж байсан ч 3:5 харамсалтай ялагдсан.

Өнөөдөр өглөө болсон дагах барилдаанд ялагчаар тодорсон Болгарын Георгий Вангелов түүний өөдөөс гарч ирлээ. Вангелов бол 2016, 2022 оны Европын аваргын хүрэл медальт, 2020 оны Дэлхийн Цомын хүрэл медальтай бөх.

Н.Наранхүү барилдаан эхлээд л илүүрхсэн. Барилдаан дуустал ажилласаар 9:4 ялалт байгууллаа. Тэрээр анхны ДАШТ-дээ оролцож, анхныхаа медалийг авсан юм.

“Белград-2022” дэлхийн аваргын тэмцээнийг Монголын шигшээ баг 3 мөнгө, 2 хүрэл медальтай өндөрлүүллээ.

61 кг.

Финал:
Рэй Хигучи (Япон) - Реза Атри (Иран) 10:0
Хүрэл медалийн төлөө
Арсен Арутюнян (Армен) - Сет Гросс (АНУ) 11:0
Георгий Вангелов (Болгар) - Н.Наранхүү (Монгол) 0:9 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.9) 2022 оны 09 сарын 19

Агуу амжилт, шууд хеделмерийн баатар егвел таарна, кк

0  |  0
Top