С.Ням-Очир олимпоос хойшхи анхны тэмцээндээ оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид хилийн чанадыг зорихоор бэлтгэл сургуулилтаа хийж эхэллээ. Энэ сарын 24, 25-нд БНХАУ-ын Чиндао хотноо болох Гран-При тэмцээнд ихэвчлэн залуу тамирчин оролцох бол энэ сарын 30-наас ирэх сарын 2-ны хооронд болох чансаа өндөр Токиогийн “Их дуулга”-ыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Олимпийн хүрэл медалт, гавьяат тамирчин С.Ням-Очир тэргүүтнүүд хүч үзэх аж. С.Ням-Очирын хувьд Лондонгийн олимпиос хойшхи анхны тэмцээн нь энэ юм.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top