Өчигдөр Лозанне дэх Олон улсын олимпын хорооны албан байранд халаалтын хоолой хагарч ус алдсанаас байрны хонгилд байсан архив усанд автжээ. Усны түвшин зарим газартаа хоёр метр хүрсэн бөгөөд сүүлийн үеийн баримтуудаас 20-30 хувь нь л нэрвэгдсэн аж. Эртний баримт бичгүүд ОУОХ-ны музейтэй хамт өөр байранд байдаг болохоор сүйдээгүй гэнэ. Олимпын хорооны интернет, утсан харилцаа ажилгүй болж тус байгууллагын 150 ажилтан өөр байранд нүүж эхэлсэн байна. Гамшгийн бүсэд засварын 100 гаруй хүн ажиллаж байгаа юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )