Майк Д`Антони “Нуурууд”-ыг удирдана

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 13

NBA-гийн 16 удаагийн аварга “Лос-Анжелес Лейкерс” багийн удирдлага ерөнхий дасгалжуулагч Майк Брауныг өнгөрсөн баасан гаригт ажлаас нь халаад байсан юм. Тэгвэл “Нуурууд” ердөө гурван хоногийн дараа түүнийг орлох хүнээ томилсон байна. Холливудын хотын багийн ерөнхий дасгалжуулагчаар Майк Д`Антони томилогдсныг “LA Times” мэдээллээ. “Лейкерс”-ийн ерөнхий менежер Митч Купчак түүнтэй гурван жилийн 12 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Өдгөө 61 настай Д`Антони 1998 оноос NBA-гийн “Денвер Наггетс”, “Портлэнд Трэйл Блэйзерс”, “Финикс Санс”, “Нью-Йорк Никс” багийг дасгалжуулсан бөгөөд нийт 727 тоглолт хийж, 388 тоглолтод ялалт байгуулж, 339 удаа хожигдож байв. Сонирхуулахад “Лейкерс”-ийн удирдлага NBA-гийн 11 бөгжний эзэн Фил Жексонд санал тавьсан. Гэсэн ч тэрбээр хоёр жилийн 20 сая ногоон нэхсэнээр тэдний төлөвлөгөө нуран унасан байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top