Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт хөгжсөний 66 жил, Монгол сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсаны 50 жилийн ойд Оюутны шигшээ баг Тайвань улсад болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн билээ. Монголын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Сэргэлэн, А.Энхтүвшин, Б.Батжавхлан, А.Бямбадорж, Э.Цэрэнбаатар, Т.Санчир, Б.Билгүүн, Г.Цэнгүүнбаяр, Т.Билгүүн, Ц.Азбаяр, Д.Дэлгэрням, О.Очирбат нар ОУХМ Ш.Сэдбазар, спортын мастер Д.Пүрэвдорж нарын удирдлага дор оролцсон. Тэгвэл өчигдөр МСБХ-ны нарийн бичгийн дарга Ж.Буянтогтох, ахмадын зөвлөлийн дарга П.Бямбаа, “Мөнгөн цагираг” клубийн тэргүүн Г.Нямдорж, шүүгчдийн албаны дарга Б.Ууганцэцэг, шигшээ багийн албаны дарга П.Ганбат нар баг тамирчдаа хүлээн авч уулзан МСБХ-ны 50 жилийн ойн медаль, цаг, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулав. Энэ үеэр багийн ахлагч Ц.Азбаяр Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-д гуравдугаар байрт орсон цомыг МСБХ-ны нарийн бичгийн дарга Ж.Буянтогтоход гардуулан өглөө.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )