NBA-гийн албан ёсны сайт өнгөрсөн долоо хоногийн шилдгүүдийг зарлалаа. “Дорнод” бүсийн шилдэг тоглогчоор “Майами Хит”-ийн довтлогч Леброн Жеймс, “Өрнөд”-ийн шилдгээр “Денвер Наггетс”-ийн хүчний довтлогч Кеннет Фариед нар тодров. “Хаан” Жеймс өнгөрсөн долоо хоногт дөрвөн тоглолтод оролцохдоо дунджаар 21.0 оноо түүж, 11.0 удаа самбараас бөмбөг авч, 6.0 дамжуулалт өгснөөс гадна 56.9 хувьтай довтолжээ. Түүнчлэн тэрбээр бямба гаригт “Атланта Хоукс”-ын эсрэг тоглолтод өөрийн замналын 5000 дахь самбараас бөмбөг авсан байна. Харин “Шижир алтнууд” дөрвөн тоглолтод дараалан ялахад довтлогч Фариед 16.8 оноо цуглуулж, 12.8 удаа самбараас бөмбөг авчээ. Мөн тэрбээр гурван тоглолтод дараалан дабль-дабль хийжээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )