Плоцк хотын дарга ХҮС-ийн эмэгтэй сагсан бөмбөгчдийг хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 13

“Пэпси оюутны лиг”-ийн аварга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Цэвэрбал дасгалжуулагчтай ХҮС-ийн баг тамирчид Польш улсын Плоцк хотод очиж, “Мон-Пол” клубтэй албан ёсны тоглолт хийсэн билээ. Тэгвэл Плоцк хотын дарга Андреж Новаковски МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж болон багийн тамирчдыг хүлээн авч уулзсан байна. Тэрбээр манай улсын баг тамирчидтай уулзах үеэрээ Монголын сагсан бөмбөгийн холбооноос тавьсан хамтын ажиллагааг нааштайгаар хүлээж авсан юм. Мөн “Плоцк хотын дунд сургуулиуд хүүхдийг багаас нь спортоор хичээллүүллэх орчинг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг, амжилт үзүүлж яваа хоёр орны тамирчдаа харилцан солилцох, туршлага судлуулах, дасгалжуулагч солилцох ажлыг ч бодит үйл хэрэг болгоно” гэв. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарын заах аргыг дээшлүүлэх зорилгоор энэ тал дээр ч хамтарч ажиллаж болох юм гэдгийг онцлон хэлсэн байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top