Клинсманн Оросуудын эсрэг тоглох бүрэлдэхүүнээ зарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 14

АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Юрген Клинсманн маргааш ОХУ-ын Краснодар хотод болох ОХУ, АНУ-ын шигшээ багийн нөхөрсөг тоглолтод оролцох 20 тоглогчийг зарлалаа. Герман мэргэжилтэн Оросуудын эсрэг гурван хаалгач, зургаан хамгаалагч долоон хагас хамгаалагч дөрвөн довтлогч сонгосон байна. Харин Клинсманн “Сэм авга”-ын багийн ахлагч Лэндон Донован болон “Тоттенхэм”-ийн довтлогч Клинт Дэмспи нарын шилгүүдийг энэ удаа дуудсангүй.

АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн

Хаалгач: Тим Ховард (Эвертон, Англи), Шон Жонсон (Чикаго Файр), Ник Римандо (Реал Солт Лейк)

Хамгаалагч: Гиофф Камерон, Морис Эду (хоёул Стоук Сити, Англи), Карлос Боканегра (Расинг, Испани), Тимми Чандлер (Нюрнберг, Герман), Кларенс Гудсон (Брондбю, Дани), Фабиан Жонсон (Хоффенхайм, Герман)

Хагас хамгаалагч: Майкл Брэдли (Рома, Итали), Микс Дискеруд (Русенборг, Норвеги), Жошуа Гатт (Молде, Норвеги), Жо Гьо, Дэнни Уильямс (хоёул Хоффенхайм, Герман), Жермэйн Жонс (Шальке, Герман), Саша Кльестан (Андерлехт, Бельги)

Довтлогч: Хуан Агудело (Чивас), Жозе Алтидор (АЗ, Голланд), Терренс Бойд (Рапид, Австри), Эркулес Гомес (Сантос Лагуна, Мексик)

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top