Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан анх удаа Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, энэ жилийн наадмын түрүү бөх, улсын залуу арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, улсын өсөх идэр начин М.Жамьянпүрэв, И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Б.Чинзориг, Э.Энхбат, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 хүчтэн зодоглов. Түүхт барилдааныг нээж Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлсний дараа үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Төрийн дуулал эгшиглүүлснээр тус барилдаан эхэлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Түвшинжаргал тэргүүтэй есөн уртын дуучин Монгол ардын уртын дуу "Эртний сайхан"-ыг дуулж морин хуурчид хуурдав.
Ийнхүү Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан анхны барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ. Ийнхүү тэрбээр дөрвөн барилдаанд дараалан түрүүлж, заалны барилдаанд босоо бөх гэдгээ нотоллоо. Санжаа заан үүнээс өмнө Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 100 жил, Орчин цагийн хэвлэл мэдээллийн салбар үүсч хөгжсөний 100 жил, Монгол туургатны барилдаанд түрүүлээд байв. Харин уг түүхт барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Энэ өдөр түүний Со харцагын 26 насны төрсөн өдөр тохиож байсан нь сонирхолтой үйл явдал байлаа.
Харин их шөвөгт зүүн, барууны магнай Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат ”Сүлд” спорт хороо, “Таван хан” дэвжээ, “Ноёд” группийн бөх улсын арслан Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “ДЦС-4” компанийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс үлдлээ. Сонирхуулахад уг барилдаанд жүдо бөхийн дэлхийн аварга Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аймгийн арслан Х.Цагаанбаатар, Лондоны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир нар зодоглож, бөх сонирхогчдыг баярлуулсан юм.
Барилдааны дүйз
Дөрвийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.а П.Батсүх а.н
2. П.Бүрэнтөгс у.а Н.Энхжаргал а.н
3. Ж.Бат-Эрдэнэ у.г М.Еркебулан а.а
4. Б.Соронзонболд у.з С.Ерөөлт а.а
5. Ч.Санжаадамба у.з Б.Бат-Орших а.а
6. Ө.Бат-Орших у.х Н.Батсуурь а.а
7. Т.Өсөх-Ирээдүй у.х Го.Отгонбаатар а.а
8. Ц.Содномдорж у.х Н.Ганзориг а.а
9. М.Жамъянпүрэв у.н Л.Шинэбаатар а.а
10. Б.Чинзориг у.н Л.Цэрэнтогтох а.а
11. Э.Энхбат у.н Б.Ганзориг а.а
12. Л.Гантулга у.н Х.Мэндбаяр а.а
13. Н.Батзаяа у.н О.Гантулга а.х.а
14. Б.Сангисүрэн у.н Ш.Шинэбаяр а.х.а
15. Б.Пүрэвсайхан у.н Ш.Мөнгөнбаатар а.х.а
16. Ж.Чулуунбат у.н А.Алтанхуяг а.х.а
Тавын даваа
1. Г.Эрхэмбаяр у.а Х.Мэндбаяр а.а
2. П.Бүрэнтөгс у.а Ш.Шинэбаяр а.х.а
3. Б.Соронзонболд у.з О.Гантулга а.х.а
4. Ч.Санжаадамба у.з М.Еркебулан а.а
5. Ө.Бат-Орших у.х Л.Цэрэнтогтох а.а
6. Т.Өсөх-Ирээдүй у.х Ж.Чулуунбат у.н
7. Ц.Содномдорж у.х Л.Шинэбаатар а.а
8. Э.Энхбат у.н Б.Пүрэвсайхан а.а
Зургаагийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.а О.Гантулга а.х.а
2. П.Бүрэнтөгс у.а Б.Пүрэвсайхан у.н
3. Ч.Санжаадамба у.з Т.Өсөх-Ирээдүй у.х
4. Ө.Бат-Орших у.х Ц.Содномдорж у.х
Долоогийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.а Ц.Содномдорж у.х
2. П.Бүрэнтөгс у.а Ч.Санжаадамба у.з
Наймын даваа
1. Ч.Санжаадамба у.з Ц.Содномдорж у.х
(түрүүлсэн) (үзүүрлэсэн)
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )