Монголын хөлбөмбөгийн холбоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Саммит Компьютер Технологи” ХХК-тай хамтран зохион байгуулж буй “Summit Cup” тэмцээн Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд үргэлжилж байна. Насанд хүрэгчдээс гадна U-13, U-15, U-17 насны ангилалд өрсөлдөж буй “SUMMIT CUP” тэмцээнд ирэх сарын 09-нд өдөр дүнгээ гаргах юм. Насанд хүрэгчдийн тэмцээнд нийт 10 баг өрсөлдөж байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь зарим шинээр орж ирж байгаа багууд лигийн багуудыг хожиж, багахан шуугианыг тариад байгаа юм. Сонирхогчдын “Арвис” “Сэлэнгэ пресс” клубийг 12:9-өөр буулган авсан бол “Соёмбын барсууд” лигийн мөнгөн медальт “Хоромхон” клубийг 9:7-гоор хожжээ. Насанд хүрэгчдийн ангилалд “Арвис” клубийн Б.Баасандорж, “Хоромхон”-ы Н.Наранболд, Б.Мөнх-Эрдэнэ нар тус бүр 11 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.
Хөвгүүдийн U-17 насны ангилалд 13 багийн тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд “А” хэсгийг “Хоромхон”, “В” хэсгийг “Эрчим” “С” хэсгийг “Сэлэнгэ пресс” тэргүүлж явна.
Харин U-15 насны ангилалд “А” хэсгийг “Шинэ Яармаг” болон “UB United” багууд тус бүр хоёр хожилтойгоор тэргүүлж байгаа бол “В” хэсгийг “Арвис”, “С” хэсгийг “Дэрэн Сүмида” клуб өнгөлж байна.
U-13 насны ангилалд нийт 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд “А” хэсгийг “Дэрэн Сүмида” зургаан оноотойгоор, “В” хэсгийг “SUMMIT”, “С” хэсгийг “Шинэ Яармаг”, “Арвис”, “D” хэсгийг UB United, Улаанбаатар дунд сургууль тус бүр гурван оноотой тэргүүлж байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )