“Дэвисийн цом”-ын финал өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 16

Талбайн теннисний багийн хамгийн нэр хүндтэй тэмцээн “Дэвисийн цом”-ын тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр Чехийн нийслэл Прага хотын “O2 Arena”-д эхэлнэ. 101 дэх удаагийн шигшээ тулаанд энэхүү тэмцээнд сүүлийн дөрвөн жилийн гуравт нь өнгөлсөн Давид Феррер, Николас Алмегро, Марк Лопес, Марсел Граноллерс нарын бүрэлдэхүүнтэй Испанийн шигшээ баг Томаш Бердых, Радек Штепанек гэсэн шилдэг тамирчидтай талбайн эзэн Чехийн шигшээ багтай “Дэвисийн цом”-ын төлөө өрсөлдөх юм. Чехийн теннисчид 1980 онд түүхэндээ анх удаа тус тэмцээний аварга болж байсан бөгөөд талбайдаа хоёр дахь цомоо өргөх дүүрэн хүсэл эрмэлзэлтэй байгаа. Тэд финалд хүрэх замдаа Итали болон дэлхийн тэргүүн теннисчин Новак Жоковичийн Серб, Хуан Мартин Дель Потрогийн Аргентиний багийг сөхрүүлсэн. Харин Принейн хойгийнхон Казахстан, Австри, АНУ гэсэн сулхан багуудыг хожиж, шигшээд шалгарсан юм.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top