2010 оны ДАШТ, 2008, 2012 оны Европын аварга Испанийн хөлбөмбөгийн холбоо ирэх оны хоёрдугаар сарын 6-нд “Европын Бразилчууд” гэгддэг Португалийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх тохиролцоонд хүрснийг AS агентлаг мэдээллээ. “Ялагдашгүй Армада”-чууд Португалийн шигшээ багтай 1921 оноос хойш нийт 35 удаа тоглохдоо 16 хожиж, 13 тэнцэж, зургаан удаа хожигдож байв. Ингэхдээ өрсөлдөгчийнхөө хаалганд 72 гоол оруулж, 41-ийг алдсан үзүүлэлттэй. Тэд хамгийн сүүлд энэ онд Украин, Польш улсад болсон ЕАШТ-д учраа таарч, Принейн хойгийнхон давамгайлсан юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )