Амралтын өдрүүдэд хоёр барилдаантай

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 16

Монголын үндэсний бөхийн холбоо энэ амралтын өдрүүдэд хоёр барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Маргааш сумын цолтой болон залуу бөхчүүдийн арваннэгдүгээр сарын ээлжит барилдаан 14:00 цагаас  болно. “Эрийн хийморь” барилдааны есдүгээр сарын барилдаанд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан Ш.Пүрэвгарьд, өнгөрсөн сарынхад Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат сумын заан Б.Төмөрбаатар нар түрүүлсэн юм. Харин ням гаригт аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно. Энэ нь аймгийн цэргийн цолтой бөхчүүдийн энэ жилийн хоёр дахь барилдаан юм. Нээлтийн барилдаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээ, “Нью хаппи” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Ч.Батчулуун ес даван түрүүлж, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат “Завхан” дэвжээ, “Ханан” группийн бөх аймгийн арслан Л.Лха-Очир үзүүрлэсэн байв.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top