Өнгөрсөн улирлын Францын хөлбөмбөгийн лигийн аварга “Монпелье” клубийн удирдлага багийн ахлагч Мапу Янг-Мбивагийн гэрээг сунгасныг тус багийн албан ёсны сайт мэдээллээ. Өдгөө 23 настай хамгаалагч Мбивагийн гэрээ ирэх зун шувтрах байсан бөгөөд Италийн АС Милан тэргүүтэй Европын хэд хэдэн багууд түүнийг сонирхож байсан юм. Харин “Монпелье”-гийн удирдлага түүний гэрээг 2015 он хүртэл гэрээг сунгажээ. Тэрбээр тус багийн хүүхдийн академиас хөлбөмбөгчний гараагаа эхэлсэн бөгөөд 168 тоглолтод оролцохдоо дөрвөн гоол оруулжээ. Түүнчлэн Мбива Францын шигшээ багт энэ жилээс дуудагдаж, гурван тоглолтод оролцсон байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )