Энэ сарын 11-17 нд Армяны нийслэл Ерван хотноо болсон боксын тэмцээнд Монголын боксын холбооны хоёрдугаар шигшээ багийн долоон тамирчин амжилттай оролцоод ирлээ . Тамирчид Ардын багш Д. Бандийн удирдлаганд Европын цуврал тэмцээнд оролцох бэлтгэлээ базаажээ. Багийн бүрэлдэхүүнд 52 кг-д ОУХМ Ж.Отгонбаяр, 60 кг-д З.Энхзориг, 64 кг-д Б.Түвшинбат, 69 кг-д А. Бат-Очир,75 кг-д Н. Шинэбаяр, 81, -91 кг-д Т. Мөнхбаатар, Т.Эрболат нар оролцсоноос 60 кг-ын жинд ОУХМ З.Энхзориг хүрэл медаль хүртэж 2000 ам.доллараар шагнууллаа. Монголын боксын холбооны тамирчдын дараагийн тулаан бол энэ сарын 21-24 –ний хооронд Сербид болох "Belgrade Winner- 2011” олон улсын тэмцээн. Сербийн зүг нэгдүгээр шигшээ багийнхан хөлгийн жолоо заллаа. Эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдадаа амжилт хүсье.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )