NBA-гийн 2012-2013 оны улирал үргэлжилж байна. Одоогоор багууд 6-9 тоглолт хийгээд байна. Улирал эхэлснээс хойш ганц хожигдоогүй явсан “Дорнод” бүсийн “Нью-Йорк Никс” өнөөдөр “Мэдисон Скуэр Гарден”-даа NBA-гийн дөрвөн удаагийн аварга “Сан-Антонио Спэрз”-ийг хүлээн авч тоглон 104:100-гаар буулган авч, ялагдаагүй цуврал нь зургаад хүрлээ. Тоглолт эхний үед талбайн эзэд 33:31-ээр илүүрхсэн. Харин удаах хоёр үед “Давируулууд” тоог тэнцүүлж, улмаар 76:72-оор давамгайлав. Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үед Эрх чөлөөний хотын багийн залуус гайхалтай байж, 32 оноо түүж, өрсөлдөгчдөө 24-ийг алдсанаар ялалт байгуулсан юм. Талбайн эздээс багийн лидер Кармело Энтони 12 довтолгооныхоо гурвыг “чулуу” болгож, тун тааруухан тоглосон ч багийн нөхөд нь гайхалтай байлаа. Ялангуяа холбон тоглогч Раймонд Фелтон 25, хамгаалагч Ж.Р.Смит 17, Жейсон Кидд 14, төвийн тоглогч Тайсон Чандлер 13, довтлогч Рашид Уоллес 10 оноо авч, багаа ялалтад хөтөлсөн. Харин Техасын багаас холбон тоглогч Тони Паркер 19 оноо авч, 12 удаа дамжуулалт өгсөн бол түүнээс гадна таван тоглогч 10-аас дээш оноо цуглуулсан ч ялалт байгуулахад хангалтгүй байв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )