Нийслэлийн кикбоксын залуу аваргууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 17

Монгол бахархалын өдрийг тохиолдуулан Нийслэлийн биеийн тамир спортын газар, “Мишээл” группээс хамтран зохион байгуулсан Нийслэлийн аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах кикбоксын спортын нээлттэй тэмцээн "Мишээл экспо" төвд энэ сарын 15-16 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Ховд, Баян-өлгий, Дорнод,Өвөрхангай,Дархан уул , Баянхонгор аймаг, Нийслэлийн 75, 32,23-р сургууль, ШУТИС, “Очир нударга” тулааны спортын төв,"Мишээл" группын дэргэдэх “Мишээл” кикбокс сургалтын төв, “Их Цагаан Чоно” Харуул хамгаалалтын алба зэрэг 12 байгууллагын 80 гаруй тамирчид өсвөр үеийн 10-15 насны ангилалд 28кг,34кг,37 кгд залуучууд 16-19 насны ангилалд 51кг,57кг,60кгд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.Тэмцээнийг “Хужирт ус” ивээн тэтгэн залуу кикбоксчидоо дэмжсэн байна.
Медальт тамирчид
Өсвөр үе 28кг
1.Б.Энх-эрдэнэ (Ховд аймаг)
2.Т.Өсөхбаяр (“Мишээл” кикбоксын төв)
3.Г.Далайжамц (23-р сургууль)
3.Г.Насанбат (Ховд аймаг)
Өсвөр үе 34кг
1.Б.Бэрдхалаг (Ховд аймаг )
2.Э.Адъяаням ( “Мишээл” кикбоксын төв)
3. М.Тэмүүлэн (32-р сургууль)
3.Я.Тэмүүлэн (“Мишээл” кикбоксын төв)



Өсвөр үе 37
1.Б.Гансэлэм (32-р сургууль )
2.Г.Намсрайжав ( “Очир нударга” тулааны спортын төв)
3. Н.Тэмүүлэн (“Мишээл” кикбоксын төв)
3.Б:Баторгил (“Очир нударга” тулааны спортын төв)
Залуучууд 51кг
1.Б.Гантогтох (“Мишээл” кикбоксын төв)
2.Г.Цэнддорж ( Дорнод аймаг)
3. А.Улсболд (“Мишээл” кикбоксын төв)
3. Т.Тулгаа (“Мишээл” кикбоксын төв)
Залуучууд 57кг
1.Б.Батхүлэг (Баянхонгор аймаг)
2.Б.Батбаясгалан (“Мишээл” кикбоксын төв)
3. З.Мөнх-эрдэнэ (ШУТИС)
3. Т.Гантөмөр (Ховд аймаг)
Залуучууд 60кг
1.Б.Абдуллин (Баян-өлгий аймаг)
2.Б.Бат-эрдэнэ (“Их Цагаан Чоно” ХХК)
3. Г.Золзаяа (Өвөрхангай аймаг)
3. Г.Батсуурь (ШУТИС)
Багийн дүн
1.О.Алтанпүрэв дасгалжуулагчтай “Мишээл” кикбоксын төв
2.А.Магсаржав дасгалжуулагчтай Ховд аймгийн баг
3. Ө.Саруул-од дасгалжуулагчтай “Очир нударга” төв тус тус шалгарчээ.
Монголын кикбоксын үе үеийхэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top