Шатрын өсвөр үеийн ДАШТ маргааш өндөрлөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 17

Словенийн Марибор хотод шатрын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр өргийн тоглолт үлдээд байна. Энэ сарын 7-нд нээлтээ хийсэн уг тэмцээнд 91 орны 1500 гаруй шатарчин охид, хөвгүүдийн найм хүртэлх, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насанд швейцарь системээр 11 тавилд оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Манай улсаас сурагчдын дэлхийн аварга ОУМ А.Энхтуул, Э.Баасансүрэн, өсвөр үеийн дэлхийн болон Ази тивийн аварга Д.Номин-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Т.Есөнтөмөр, фиде мастер У.Насанжаргал нарын тэргүүтэй 38 гаруй шатарчин Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханы удирдлага дор эх орноо төлөөлөн оролцож буй. Тэмцээн маргааш өндөрлөх бөгөөд есөн өргийн дараах байдлаар манай шатарчдаас хамгийн өндөр амжилтыг хөвгүүдийн найм хүртэлх насанд Б.Ирмүүнтулга 7.5 оноотой аман хүзүүдэж явна. Түүнчлэн уг насанд Т.Есөнтөмөр 6.5 оноотой 13, 18 хүртэлх насанд фиде мастер У.Насанжаргал 6.0 оноотой 19, охидын 18 хүртэлх насанд ОУМ А.Энхтуул 6.0 оноотой ес, 12 хүртэлх насанд өсвөр үеийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ 6.0 оноотой 13 дугаар байрт бичигдэж байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top