Шайбтай хоккейн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NHL-ийн 2012-2013 оны улирал локаутын улмаас хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа. Тиймээс Хойд Америкийн олон шилдэг хоккейчин Европын лигүүдэд хүчин зүтгэж байна. “Өрнөд” бүсийн “Колорадо Эвеланш” багийн төвийн довтлогч Пол Штясны Германы “Мюнхен” багт ажил хаялт дуустал тоглохоор болсныг NBC агентлаг мэдээллээ. Өдгөө 26 настай канад эр NHL-гийн өнгөрсөн улиралд 79 тоглолтод оролцохдоо 53 оноо (21 гоол+32 дамжуулалт) авчээ. Сонирхуулахад Германы багт “Виннипег Жетс”-ийн довтлогч Блэйк Уилер хүчин зүтгэж байгаа аж.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )