NHL-ийн “Алдрын танхим” дөрвөн тоглогчийг шинээр элсүүллээ. Тодруулбал 1990-ээд оны үед од болон гялалзаж байсан Павел Буре, Матс Сундин, Жо Сакик, Адам Оатес нар “Алдрын танхим”-ын шинэ гишүүн болов. “Оросын пуужин” хочит Павел Буре 1992-2003 онд NHL-ийн “Ванкувер Кэнакс”, “Флорида Фантерс”, “Нью-Йорк Рейнжерс” багт хүчин зүтгэхдээ 702 оноо (437 гоол+342 дамжуулалт) авсан юм. “Колорадо”-гийн амьд домог болсон довтлогч Жо Сакик “Цасан нурангууд”-д 21 жил үнэнчээр зүтгэхдээ 1378 оноо авч, тус багийн багийн цагийн үеийн шилдэг тоглогч болсон. Түүнчлэн NHL-ийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Харт Мемориал тропи”-г 2001 онд хүртэж байв. Харин өдгөө 50 настай Оатес NHL-ийн долоон багт 20 улирлыг өнгөрөөхдөө 1337 оноо цуглуулж байжээ. Шведийн шилдэг довтлогч Матс Сундин 1991-2009 онд тоглосон бөгөөд 1346 оноо авсан. Тэрбээр “Бүх оддын тоглолт”-д есөн удаа оролцсоноос гадна “Тре Крунур”-ын бүрэлдэхүүнд багтаж, олимп болон ДАШТ-д түрүүлж байв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )