Туркийн хөлбөмбөгийн “Фенербахче” клуб ирэх өвлийн солилцоо, наймааны цонхоор Сенегалийн шигшээ баг болон Английн “Ньюкасл”-ын довтлогч Демба Баг элсүүлэх бодолтой буйг “Fanatik” уламжиллаа. Туркийн багийн удирдлага сенегал эрийн төлөө 7.5 сая фунт стерлинг төлөхөд бэлэн байгаа аж. Түүнчлэн “Фенербахче” түүний нутаг нэгт довтлогч Мусса Согийн хамт 1.5 сая еврог “Ньюкасл”-д төлөх хувилбар яригдаж байгаа аж. Өдгөө 27 настай Ба Германы Хоффенхэйм клубээс хоёр жилийн өмнө Будант Албионд ирсэн бөгөөд энэ улирлын “Премьер лиг”-т “Шаазгайнууд”-ын төлөө 11 тоглолтод оролцож, долоон гоол оруулжээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )