NBA-гийн “Миннесота Тимберолвес” багийн удирдлага чөлөөт агент довтлогч Жош Ховардтай нэг жилийн гэрээ байгуулав. “Цөөвөр чононууд”-ын удирдлага цагтаа “Бүх оддын тоглолт”-д оролцож явсан түүнд ахмад тоглогчийн доод цалин олгохоор болжээ. “Миннесота”-гийн Кевин Лав, Рикки Рубио, Чад Будинжер, Брэндон Рой, Жей.Жей.Бареа нар шилдэг тоглогчид нь бэртлийн улмаас талбайд хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа. Тиймээс “Миннесота” түүнийг багтаа элсүүлсэн байна. Өдгөө 32 настай Ховард 2003 оны драфтаар NBA-д элссэн бөгөөд “Даллас Маверикс”, “Вашингтон Визардс”, “Юта Жазз” багт 10 улирлыг өнгөрөөхдөө дунджаар 14.5 оноо түүж, 5.7 удаа самбараас бөмбөг авч байв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )