МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтой болон залуу бөхчүүдийн арваннэгдүгээр сарын барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ удаагин барилдаанд сумын заан Ш.Пүрэвгарьд, Б.Төмөрбаатар, Ц.Сэдбазар, Д.Ядмаа, Б.Баянмөнх, Б.Лхагвадорж, С.Очирсүх нарын тэргүүтэй 640 хүчтэн уран мэхийг уралдуулан барилдснаас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ сумын заан Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан Ш.Пүрэвгарьд үзүүрлэв. Харин Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, “Лондон-2012” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон чөлөөт бөхийн ОУХМ сумын заан О.Үйтүмэн шөвгөрсөн бол тавд Завхан аймгийн Яруу сумын заан Д.Ядмаа, Увс аймгийн Тэс сумын заан Х.Мөнхжаргал нар үлдэв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )