Тайландын нийслэл Бангкок болон Накхонратчасима хотод энэ сарын 1-18-нд футзалын долоо дахь удаагийн ДАШТ болж, өндөрлөлөө. Дөрвөн жилийн нэг удаа болдог тэмцээнд таван тивийн шилдэг 24 баг өрсөлдсөнөөс аваргын төлөө Бразиль, Испанийн шигшээ багууд тунан үлдэж, Бразильчууд Принейн хойгийн багийг нэмэлт цагт 3:2-оор буулган авснаар Дэлхийн аваргын алдрыг тав дахиа хүртэв. Тооны харьцаа тэнцүү байхад Бразилийн шигшээ багийн довтлогч Нето нэмэлт цагийн ес дэх минутад ялалтын бөмбөгийг оруулжээ. Ингэснээр тэрбээр ДАШТ-ий шилдэг тоглогчоор тодорсон юм. Харин тэмцээний мэргэн буучаар ОХУ-ын бразиль довтлогч Эдэр Лима есөн гоолтой шалгарчээ. ДАШТ-ий хүрэл медалийг Италийн шигшээ баг хүртсэн. Тэд Өмнөд Америкйин Колумбийн шигшээ багийг 3:0-ээр хуурай хожсон байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )