Чехүүд 32 жилийн дараа “Дэвисийн цом”-ыг хүртлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Талбайн теннисний багийн хамгийн нэр хүндтэй тэмцээн “Дэвисийн цом”-ын тэмцээний шигшээ тоглолт өнгөрөгч амралтын өдрүүдэд Чехийн нийслэл Прага хотын “O2 Arena”-д боллоо. 101 дэх удаагийн шигшээ тулаанд энэхүү тэмцээнд сүүлийн дөрвөн жилийн гуравт нь өнгөлсөн Давид Феррер, Николас Альмегро, Марк Лопес, Марсел Граноллерс нарын бүрэлдэхүүнтэй Испани, Томаш Бердых, Радек Штепанек гэсэн шилдгүүдтэй талбайн эзэн Чехийн шигшээ багтай “Дэвисийн цом”-ын төлөө өрсөлдсөн юм. Цувралын харьцаа 2:2 байх үед эзэн орны Радек Штепанек, Испанийн Николас Альмагро нар шийдвэрлэх тулааныг хийсэн. Энэхүү тоглолтод 32 настай ахмад теннисчин Штепанек ялалт байгуулснаар Чехийн теннисчдийн хоёр дахь цомыг эх орондоо авчирлаа. Чехийн эрэгтэй теннисчид одоогоос 32 жилийн тэртээ буюу 1980 онд анх “Дэвисийн цом”-ын аварга болж байв. Шийдвэрлэх тоглолт маш сонирхолтой өрнөж, Штепанек өрсөлдөгчөө 6:4, 7:6 (7:0), 3:6, 6:5-аар сөхрүүллээ.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top