Жаббарын хөшөө “Стэплес Центр”-ийн өмнө сүндэрлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

NBA-гийн “Алдрын танхим”-ын гишүүн, бүх цагийн үеийн онооны лидер, шилдэг 50 тоглогч Карим Абдул Жаббарын хөшөө Лос-Анжелес хотын “Стэплес Центр”-ийн урд сүндэрлэжээ. Энэхүү үйл ажиллагаанд түүнтэй мөр зэрэгцэн тоглож байсан алдарт сагсан бөмбөгч Мэжик Жонсон, Жеймс Уорти, дасгалжуулагч Пэт Райли, домогт сагсан бөмбөгч болон менежер Жерри Уэст, “Лейкерс”-ийн ерөнхийлөгч асан Жерри Басс нар оролцсон байна. Алдарт сагсан бөмбөгч Жаббар 1975 онд “Милуоки Бакс”-аас Холливудын хотын багт ирсэн бөгөөд таван удаа NBA-гийн аварга болсон юм. Түүнчлэн тэрбээр “Бүх оддын тоглолт”-д 19 удаа оролцож, үнэмлэхүй амжилт тогтоосноос гадна Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд тоглох хугацаандаа 38381 оноо авч, бүх цаг үеийн бууч болсон юм. Мөн NBA-гийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Үнэ цэнэтэй тоглогч”-оор зургаан удаа тодорч байв.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top