АНУ-ын “Мөрөөдлийн медаль” сангаас өнгөрсөн Нью-Йорк хотын “Манхэттэн” дүүрэгт “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмын чөлөөт бөхийн төрөлд амжилттай оролцож медаль хүртсэн дөрвөн бөхөд зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулж тэдэнд мөнгөн шагнал олгожээ.
74 кг-ийн жинд алтан медаль хүртсэн 2011 оны дэлхийн аварга Жордан Барроуз, 96 кг-д алтан медаль хүртсэн ДАШТ-ий хүрэл медальт Жакоб Стефен Вагнер нарыг тус бүрийг нь 250 мянган ам.доллар, 60 кг-д хүрэл медаль хүртсэн Колеманн Скотт, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль авсан, дэлхийн аварга Кларисса Чун нарын тус бүр 25 мянган ам.доллараар шагнажээ. Олимпийн аварга Ж.Барроуз шагнал гардан авсны дараа хэлсэн үгэндээ “Надад ийм өндөр шагнал хүртээсэнд их баярлалаа, чөлөөт бөхийн спортын төлөө их зүйл хийж байгаад чинь талархаж байна, би олимпийн аварга болсондоо бахархаж байна, 2016 онд дахин алтан медаль авахын төлөө хичээх болно” гэжээ
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )