Усан спортын анхны ОУХМ төрлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Монголын усан спортын тамирчид АНЭУ-ын Дубай хотод Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд Монгол Улсын тамирчин спортын мастер Б.Дөлгөөн 100 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд 1:00.30 амжилтаар улсынхаа рекордыг шинэчлэн тогтоолоо. Түүнчлэн тэрбээр 50 метрийн далайн гахай сэлэлтэд 00.26.10 амжилт үзүүлсэн байна. Ингэснээр Б.Дөлгөөн Монголын усанд сэлэлтийн тамирчдаас анхны олон улсын хэмжээний мастерийн болзолыг биелүүллээ. Түүнчлэн 100 метрийн араар даллах төрөлд Э.Дэмүүл 01:05.38 амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ. Мөн манай эрэгтэй тамирчид 4х100 метрийн холимог буухиад долдугаар байр эзэлсэн байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ ням гаригт өндөрлөнө.

Б.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top