М.Даваабанди Сайтиевийн нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотод олимпийн гурав, дэлхийн болон Европын зургаан удаагийн аварга ОХУ-ын гавьяат тамирчин МҮОХ-ны “Чингис хаан тропи”-гийн эзэн Бувайсар Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээн болж, өндөрлөлөө. Ес дэх удаагаа болсон уг тэмцээнд Армен, Иран, Казахстан, Киргизстан, Монгол, Тажикикстан, Узбекистан, Украин, Герман улс болон ОХУ-ын Буриад, Дагестан, Кабардино-Балкари, Тува, Хакас, Чечень, Якут, Алс дорнодын хязгаар, Кемерово, Новосибирск, Москва, Красноярск хотын 300 гаруй өсвөрийн тамирчин 13 жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Манай улсаас олимпийн зэрэглэлийн шүүгч, МЧБХ-ны нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэрээр ахлуулсан найман бөх тус тэмцээнд зодоглосон бөгөөд 38 кг-ын жинд Хилчин спорт хорооны тамирчин М.Даваабанди мөнгөн медаль хүртсэн байна.

Б.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top