Тайванийн Тайпей хотод энэ сарын 22-25-нд модон бөмбөгийн олон улсын нээлттэй тэмцээн болно. 17 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй уг тэмцээнд манай улсаас энэ жилийн УАШТ-д түрүүлсэн тамирчид эх орноо төлөөлөн оролцохоор маргааш Тайванийг зорих гэж байна. Монгол Улсаа төлөөлөн эрэгтэйчүүдийн ангилалд ХААИС-ийн оюутан Ц.Баасанжаргал, Д.Даваадорж, МУБИС-ийн оюутан Б.Цэрэнбат, эмэгтэйчүүдийн ангилалд ХААИС-ийн оюутан Б.Цэрэндулам, Б.Оюунтуяа нарын таван тамирчин МУБИС-ийн багш С.Батцоожийн удирдлага дор оролцохоор болжээ. Сонирхуулахад өнгөрсөн жил энэхүү тэмцээнээс “Мон-Алтиус” БТДС-ийн оюутан Г.Сугарбаяр, М.Түвшинтунгалаг нар талбайн цохилтын эрэгтэй хосын төрөлд хүрэл медаль хүртэж байв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )