Брэндон Рой дахин зодог тайлах уу

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

NBA-гийн “Миннесота Тимберволвес” багийн хамгаалагч Брэндон Рой энэ долоо хоногт дахин өвдөгний үений мэс засалд орж магадгүй болоод байна. Хэрэв энэ мэс засал болвол түүний өвдгөндөө хийлгэж буй долоо дахь мэс засал болох юм. Тэрбээр улирлын өмнөх хамгийн сүүлийн тоглолтын үеэр өвдөгнийхөө гэмтлийг сэдрээсэн бөгөөд багийнхаа сүүлийн тоглолтуудад оролцоогүй. Бас нэгэн муу мэдээ нь хэрэв мэс засалд зайлшгүй орвол Рой энэ улиралд тоглохгүй байх аюул нүүрлээд байна. Цаашилбал дахин зодог тайлж магадгүй гэсэн үг. Гэмтлээс эргэн ирж, багууд түүнийг сонирхохгүй байх үед “Миннесота” багийн ерөнхийлөгч Дэвид Каун түүнд жилийн таван сая ам.долларын санал тавьж багтаа элсүүлэн эрсдэлтэй алхам хийсэн. Өдгөө 28 настай Рой хүнд хэцүү бүхнээ даван туулж, сагсан бөмбөгийн талбайд эргэн ирсэн ч дахин гэмтэл авснаар өөрийн замналаа өндөрлөж магадгүй болоод байгаа юм.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top