NBA-гийн албан ёсны сайт өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдийг зарлалаа. “Дорнод” бүсийн шилдэг тоглогчоор “Майами Хит” багийн довтлогч Леброн Жеймс, “Өрнөд”-ийн шилдгээр “Оклахома Сити Тандер”-ийн довтлогч Кевин Дюрант нар тодорлоо. “Хаан” Жеймс өнгөрсөн долоо хоногт баг нь гурав хожиж, нэг хожигдоход дунджаар 29.0 оноо түүж, 7.3 удаа самбараас бөмбөг авч, 7.0 дамжуулалт өгсөн байна. Мөн тэрбээр хоёр долоо хоног дараалан шилдгээр тодорчээ. Харин “Аянга”-ын лидер Дюрант дөрвөн тоглолтод оролцохдоо 28.0 оноо цуглуулж, 10.3 удаа самбараас бөмбөг авч, 5.8 дамжуулалт өгсөн байна. Түүнчлэн “Голден Стейт Уорриорз”-ын эсрэг тоглолтод 25 оноо, 13 самбар, 10 дамжуулалт өгч, өөрийн карьерын анхны трипл-даблийг хийжээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )