“Тамирчны алдар” дууны 25 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан хамтлагийн дуучин, МУГЖ Д.Жаргалсайханд энэ сарын 28-ны өдөр “Спортын төв ордон”-д үе үеийн тамирчин, алдартан гавьяатнууд хүндэтгэл үзүүлэхээр болсон тухай “Мөнгөн цагираг” клубээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Уг дууг анх 1988 оны Сөүлийн олимпоос МУГТ Н.Энхбат хүрэл медаль хүртэхэд нь Чингис хаан хамтлагийн ахлагч, дуучин МУГЖ Д.Жаргалсайхан “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” дууныхаа үг, аяыг бичиж дуу болгосон байна. Харин 2002 онд дууны клипийг 110 гаруй спортын үе үеийн алдартан, гавьяатнуудыг оролцуулан дүрсжүүлснээрээ онцлог болж, өдгөө тамирчдын шүтээн дуу болсон билээ. Үүнээс хойш спортын тамирчид, гавьяатууд олон бахархам амжилтууд гаргаж, залуу хүчирхэг тамирчдаар цусаа сэлбээд байгаа. Иймд ойн хүрээнд “Тамирчны алдар-2” клипийг бүтээхээр болсон байна. Хүндэтгэл үзүүлэх үеэр “Чингис хаан” хамтлаг спортын алдарт тамирчдадаа зориулан цаг гаруйн хугацаатай тоглолтоо зохион байгуулах ажээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )