“Рома” Росицкиг элсүүлэх сонирхолтой

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

Италийн хөлбөмбөгийн “Рома” клубийн удирдлага өвлийн солилцоо, наймааны цонхоор хүчээ чамгүй зузаатгахаар шийджээ. Тэд Английн "Арсенал" клуб болон Чехийн шигшээ багийн хагас хамгаалагч Томаш Росицкиг элсүүлэх сонирхолтой буйг “Talk Sport” мэдээллээ. Италийн нийслэлийн баг “Арсенал”-д ойролцоогоор таван сая фунт стерлингийн санал тавих гэж байгаа аж. Өдгөө 32 настай Росицки 2006 оноос эхлэн “Их Буучид”-ын төлөө хүчин зүтгэж, 165 тоглолтод оролцохдоо 19 гоол оруулжээ.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top