Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны зааланд 0253 дугаар ангийн удирдамжийн шалгалтад зориулсан барилдаан боллоо. Барилдаанд улсын начин М.Жамьянпүрэв, Н.Бүрэнбаатар, аймгийн арслан Б.Хашбат, Д.Энхбат, Э.Ванданцэрэн, Ж.Наранбаатар тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 16 хүчтэн уран мэхийг уралдуулан барилдсанаас Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх аймгийн заан Л.Батзориг түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат “Их Богд” дэвжээний бөх аймгийн арслан Д.Энхбат үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний бөх аймгийн арслан Б.Хашбат нар шалгарсан байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )