Ирэх сарын 5-10-нд ОХУ-ын Белоярск хотод боксын Дэлхийн цомын тэмцээн болох гэж байна. Уг тэмцээнд манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй нэг тамирчинтай оролцохоор болжээ. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт жин өгсөн 56 кг-ын жинд тулалдах юм. Төгсөө гавьяатын хувьд олимпийн дараах анхны тэмцээн гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн 49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д Ц.Отгон-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 51 кг-д Д.Шинэцэцэг нар дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Н.Нармандах нарын удирдлага дор нударга зөрүүлэхээр болсон байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )