Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа батласны баярыг өргөн дэлгэр тэмдэглэж нийтээр амардаг байсан. Тэгвэл энэ жилээс эхлэн энэхүү өдрийг ажлын өдөр болгож, харин эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг үндэсний бахархалын өдөр болгон зарлаж бүх нийтээр амран тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдсэн билээ. Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, үндэсний бахархалын өдөр буюу энэ сарын 14-нд тохиож улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болсон билээ. Тэгвэл 26-ний өдөр ажлын өдөр тул улс тунхагласны ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан зохиогдохгүй болсон байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )