МҮОХ-ны ээлжит чуулган ирэх сард болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган арванхоёрдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. МҮОХ-ны дүрмийн 8.6 заалтын дагуу чуулган эхлэхээс нэг сарын өмнө МҮОХ-ны ерөнхийлөгч болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх ёстой юм. Энэ удаагийн олимпийн чуулганд МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд гурван хүн нэрээ дэвшүүлсэн бол гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болохын төлөө 15 хүн нэрээ дэвшүүлээд байна. МҮОХ-ны ерөнхийлөгчид одоогийн ерөнхийлөгч, Эрүүл хамгаалахын гавьяат ажилтан, анагаах ухааны доктор Д.Загдсүрэн, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ерөнхий санхүүч Д.Баясгалан, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав нар нэрээ дэвшүүлжээ.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top