Энэ амралтын өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотод жүдо бөхийн Гран при тэмцээн болно. Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнд манай улсаас 12 тамирчин эх орноо төлөөлөн оролцохоор өчигдөр урд хөршийг дайлаар мордлоо. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд энэ жилийн “Чингис хаан” Дэлхийн цомын аварга ОУХМ Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Б.Хишигбаяр, Г.Хэрлэн, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, Д.Дөлгөөн, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, Г.Түшинжаргал, 90 кг-д Б.Амбасэлмаа, Л.Отгонбаатар, -100 кг-д Д.Анар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар Монгол Улсын гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэ-Од нарын удирдлага дор зодоглохоор болсон байна. Өнгөрсөн жил тус тэмцээн Монголын цагаан өмсгөлтнүүд нэг алт, нэжгээд мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )