Дэлхийн мутай боксын холбоо WMF -ээс зохион байгуулах 2013-оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо ирэх оны 3-р сард болно. Насанд хүрэгчид 19-37 насны, залуучууд 15-19 насны, өсвөр үе 12-15 насны ангилалд сонирхогчдын болон хагас мэргэжлийн ангилалд явагдах аж. Монголын Мутай боксын холбоо эрх олгох тэмцээнийг ирэх оны 2-р сард зохион байгуулах бөгөөд шалгарсан тамирчдаар баг бүрдүүлэн Тайланд улсыг зорих юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )