“Барса”-гийн таван хамгаалагч бэлэгдлийн шигшээд нэр дэвшив

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA) ирэх оны нэгдүгээр сарын 7-нд Швейцарийн Цюрих хотод Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд “Алтан бөмбөг” шагналаа гардуулна. Энэ үеэр 2012 оны бэлэгдлийн шигшээ багийг тодруулах юм. Бэлэгдлийн шигшээд дөрвөн хамгаалагч сонгогдох бөгөөд 20 хамгаалагчаас шигшэгдэх аж. Урьдчилсан шатанд “Барселона” клубээс таван хамгаалагч нэр дэвшсэн бол өнгөрсөн улирлын “Аваргуудын лиг”-ийн аварга “Челси”-гээс дөрөв, “Реал”-аас гурав, “Манчестер Юнайтед”-аас хоёр, “Тоттенхэм”, “Боруссиа”, “Ювентус”, “Манчестер Сити”, ПСЖ, “Бавари”-гаас тус бүр нэг хамгаалагч нэр дэвшсэн байна. Тодруулбал “Барса”-гаас Дани Алвес, Херард Пике, Карлос Пуйоль, Хавьер Машерано, Хорди Алба, “Челси”-гээс Жон Терри, Эшли Коул, Бранислав Иванович, Давид Луиз, “Реал”-аас Серхио Рамос, Пепе, Марсело, “Манчестер “Юнайтед”-аас Рио Фердинанд, Патрис Эвра нар дэвшжээ. Түүнчлэн Гарет Бэйл (Тоттенхэм), Жоржио Кьеллини (Ювентус), Матс Хуммельс (Боруссиа), Венсант Компани (Манчестер Сити), Филипп Лам (Бавари), Тиагу Силва (ПСЖ) нар хамгаалагчийн багт нэр дэвшээд байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top